Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-25 11:52:51
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болох Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно. Тэрээр Монгол Улсын нэрийн өмнөөс Ерөнхий сайд Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ. Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харрис, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди, Канад Улсын Ерөнхий сайд Ж.Трюдо, Австралийн Холбооны Улсын Ерөнхий сайд Э.Албанези, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн, Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Ш.Мишел зэрэг гадаадын төр, засгийн тэргүүн нар оролцохоо мэдэгдээд байна. Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.    Япон Улсын Ерөнхий сайд асан Ш.Абэ нь Ерөнхий сайдын албыг хашиж байх үедээ Монгол Улсад гурван удаа айлчилсан. Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм. Энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоноор бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. 
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-25 11:52:51

Сэтгэгдэл бичих