Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-25 11:47:41

“Автомашингүй өдөр-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон зах худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаана. Мөн нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт оруулах аж.

Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тиймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ. Их тойруугаар явах автобусны чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, “Миний” дэлгүүрийн автобусны зогсоолоор үйлчлүүлэх боломжтой.

Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой аж.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-25 11:47:41

Сэтгэгдэл бичих