Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ

Хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэдийн үйлдлийг таслан зогсоожээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-22 09:11:32

Усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах ажлын хүрээнд ус ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр Экологийн цагдаагийн алба, Булган аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна.

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу энэхүү ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд 2022 оны есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын баруун дэнж гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн Б, О нарын хоёр удаагийн үйлдлийг таслан зогсоожээ. Хууль бус үйлдэлд хэргийн газрын үзлэг хийж, техник хэрэгслүүдийг битүүмжлэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаануудыг газар дээр нь хийж байгаа аж. 

Arslan.mn

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-22 09:11:32

Сэтгэгдэл бичих