Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноолоо

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноолоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-22 07:32:36


Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хаалттайгаар хянан хэлэлцлээ. 

Түүнд холбогдох хэрэгт Тагнуулын Ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан.

Өмнө нь: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин сүүлд: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-22 07:32:36

Сэтгэгдэл бичих