Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
АНУ-д Монгол Улсаас бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сургалт болно

АНУ-д Монгол Улсаас бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сургалт болно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-21 14:03:18

Монгол Брэнд холбоо ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдаж тэр цагаас эхлэн Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрлэгчдийг дэмжих бодлого боловсруулж тэднийг онлайн орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтэд хүргэхээр www.mongolbrand.mn платформыг хөгжүүлэн өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.

Энэхүү онлайн платпорм одоогоор Монгол Улсын Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл 400 орчим аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн олон нийтэд сурталчлан таниулж борлуулалтыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэхүү үндсэн зорилгын хүрээнд 2019 онд АНУ-ын Ази Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай АНУ-ын Вашингтон хотод уулзалт хийж Монгол Улсад 4 экспертүүдийг Монгол брэнд холбооны урилгаар урьж авч ирж Монголын экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд АНУ-д бүтээгдэхүүнээ экспорт хийх боломж, хил гааль татварын бодлого гэх зэрэг сэдвүүдээр аж ахуй нэгжүүдэд консалтингийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн юм. 

Болсон арга хэмжээний Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр харна уу  https://www.mongolbrand.mn/a/382  болон https://www.mongolbrand.mn/a/383 Монгол брэнд холбоо нь 2022 оны 5 сард АНУ-ын Вашингтон Ди Си хотод  АНУ-ын FAO GLOBAL байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулж, Монгол Улсаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-д богино хугацаагаар бизнес консалтингийн сургалтад хамруулж тэдний бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж эхлүүлсэн билээ.

Энэхүү сургалт нь 2022 оны аравдугаар сарын 20-27 -ний хооронд хэрэгжих бөгөөд уг сургалт арга хэмжээнд АНУ-д Бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд, АНУ-ын хил гааль, татвар, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын боломжууд, зах зээлийн судалгаа, брэнд маркетинг хэрхэн хийх, экспорт, импортын нөхцлүүд, үйл ажиллагааны стратеги,  худалдаа хамтын ажиллагааны байгууллагуудтай танилцах, хамтран ажиллах эхлэл тавигдсан хөтөлбөрүүд багтсан болно.

 

  • Сургалтанд бүртгүүлэх сүүлийн хугацаа 2022 оны 10 дугаар сарын 1.
  • Сургалт, аялалын төлбөр $5000 бөгөөд онгоцны тийз багтаагүй болно.
  • Сургалтын хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг mongolbrandmn@gmail.com цахим хаягаар авна уу.
  • Арга хэмжээнд дараах хаягаар хандаж онлайн бүртгүүлнэ үү https://forms.gle/zcavGbNwwxCG9Aoo8

 

Эх сурвалж: Монголбрэнд холбоо ТББ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-21 14:03:18

Сэтгэгдэл бичих