Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
И-Монголиагаас авдаг 74 төрлийн лавлагааг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

И-Монголиагаас авдаг 74 төрлийн лавлагааг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-21 12:24:00

Цахим хөгжим, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу "И-Монголиа"-гаар дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт өнөөдөр /2022.09.21/ гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, нас барсны гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлаггүй болж байгаа юм.

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг иргэдийн өргөдөл гомдол нийтлэг төвлөрдөг нотариаттай холбоотой асуудлууд цэгцрэнэ хэмээн албаныхан онцолж байна.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-21 12:24:00

Сэтгэгдэл бичих