Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы нээлтэд оролцлоо

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы нээлтэд оролцлоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-21 08:41:41

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцож байна. Энэ удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд 100 гаруй орны ерөнхийлөгч, 60 орчим улсын Ерөнхий сайд, гурван орны Шадар сайд оролцож, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудын талаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм.

Ерөнхий Ассамблейн 77-р чуулган “Шийдвэрлэх мөчХарилцан хамааралтай сорилтууд өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байгаа бөгөөд чуулганыг нээж, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерраш үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын комиссын дарга Урсула вон дер ЛеиентэйСловен улсын ерөнхийлөгч Борут Бахор нартай уулзалт хийсэн юм. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ебрахим Тио бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, санал, шүүмжлэлээ илэрхийлнэ.

Сонирхуулахад, өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэрээ Монгол Улсыг энх тайвны бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлсон юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-21 08:41:41

Сэтгэгдэл бичих