Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Цар тахалд хүргэж болзошгүй төрөл бүрийн вирусний эсрэг эмчилгээг судалж байна

Цар тахалд хүргэж болзошгүй төрөл бүрийн вирусний эсрэг эмчилгээг судалж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-21 08:39:15

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Станфордын их сургуулийн Жозеф Д.Грант тэргүүлэх профессор, Станфордын гепатит болон элэгний эдийн инженерчлэлийн тѳвийн захирал, эрдэмтэн Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Алтанхүү, “Оном” сангийн Тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн дарга, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал Д.Наранбаатар, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү нартай уулзлаа. 


АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтэд нүүрлэж буй цар тахлын үеийн бэлэн байдал тэр дундаа вирусний эмчилгээний чадамжийг дээшлүүлэх санаачилгыг (ViRx@STANFORD) хэрэгжүүлэх болжээ. Энэхүү санаачилгын хүрээнд  цар тахалд хүргэж болзошгүй төрөл бүрийн вирусний эсрэг эмчилгээг судалж хөгжүүлэхээр ажиллаж байгааг уулзалтын эхэнд ноён Жеффри С.Гленн танилцуулав. 


Монгол Улсад элэгний В, С, Д вирусний тархалт өндөр, үүнээс үүдсэн элэгний хатуурал, элэгний хорт хавдрын нас баралт дэлхийн дунджаас өндөр байгаа. Сүүлийн жилүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд гепатитын С вирусний эмчилгээ нэвтэрснээр гепатитын С вирусний шалтгаант элэгний хатуурлын нас баралт эрс буурсан. Гэвч манай улсын тухайд гепатитын В, Д вирусний хавсарсан халдвар нэн тулгамдсан асуудал болоод байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.


АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Жеффри С.Гленн сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг эмчлэх эмийн хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа талаараа танилцуулав.


Уулзалтын үеэр талууд В, Д вирусний эмчилгээг монголд нэвтрүүлэх,  элэгний хорт хавдрын орчин үеийн эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар  ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-21 08:39:15

Сэтгэгдэл бичих