Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян орон даяар хэрэгжиж байна

Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян орон даяар хэрэгжиж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-20 14:44:00

Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян орон даяар хэрэгжиж эхэллээ. 

Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газар, БОАЖГ хамтран Тосонцэнгэл сумын Хожуул голын дагуух стандартын шаардлага хангаагүй 14-н нүхэн жорлонг буулгаж, ариутгал хийн булсан байна. 

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, Сум дундын ойн анги, тохижилт үйлчилгээний алба, Байгаль орчны хэсгийн алба хаагчид нүхэн жорлонг хамтран буулгажээ. 

 
 

Түүнчлэн нүхэн жорлонг буулгаж, шинэчлэх ажил Эрдэнэт хотод ч үргэлжилж буй. Тус хотын шатахуун түгээх станцууд нүхэн жорлонгоо эко ариун цэврийн байгууламжаар сольж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Нүхэн жорлон нь эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс гадна хүүхэд гэлтгүй том хүн ч унаж бэртэх, улмаар амь насаа алдах эрсдэлтэй тул болгоомжтой байхыг зөвлөж байна.

2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Шинжлэх Ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээр гүйцэтгүүлсэн судалгааны хүрээнд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 144,992 нүхэн жорлон тоологдсон байдаг.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-20 14:44:00

Сэтгэгдэл бичих