Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Энэ долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ

Энэ долоо хоногт ихэнх нутгаар ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-09-19 12:22:15

2022 оны есдүгээр сарын 19-нөөс есдүгээр сарын 26-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 21-нд нутгийн төв хэсгээр хур тунадас орж, 21-23-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна

Хур тунадас: 19-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21, 25-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн болон дунд үеэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бол 21, 25-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-09-19 12:22:15

Сэтгэгдэл бичих