Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Монголын шигшээ баг хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж чадлаа

Монголын шигшээ баг хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж чадлаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-09-19 09:24:30

20 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "E" хэсэгт хүч үзсэн Монголын залуучуудын шигшээ баг дөрвөн оноотой хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдлээ. БНСУ-ын баг Малайзыг 6:2-оор хожсоны дараа манай шигшээ Шри Ланкын багийг зургаа ба түүнээс дээш гоолын зөрүүгээр хожих даалгавартай болсон юм.

Манай залуус тоглолтын эхнээс шуургалсан довтолгоонуудыг өрнүүлж нэгдүгээр үед З.Тэмүүлэн, Г.Буяннэмэх, Э.Ган-Эрдэнэ нар гоол оруулж, талбайн эзэд 3:0-ээр тэргүүлж эхлэв.

Шийдвэрлэх үеийн 60' дахь минутад А.Содмөнх гоол оруулж, тоог 4:0 болгосон ч удаах гоолууд шүүгчийн мэдлийн цаг хүртэл хүлээлгэсэн юм. Тодруулбал 90+1 дээр У.Тэмүлэн, 90+3 дахь минутад З.Лхагва гоол оруулж Монголын шигшээ баг, шигшээ багийн хөгжөөг дэмжигчид, шигшээ багийн төлөө хүч хөдөлмөрөө зориулсан хэн бүхэн хүссэн үр дүнгээ авлаа. Тийнхүү Монголын 20 хүртэлх насны шигшээ баг өөрсдөөс шалтгаалах зүйлсээ хийж хэсэгтээ хоёрдугаар байрт орж чадлаа.

Харин дараагийн шатанд өрсөлдөх эрх үүсэх үгүй нь бусад хэсгийн хоёрдугаар байрт орсон багуудын онооноос хамаарна.

Ямартай ч гайхалтай тоглолт, сэтгэл хөдөлгөм гоолуудаар үзэгчдэдээ бэлэг барьж чадсан шигшээ багийн залуустаа халуун баяр хүргэе.

#AFCU20 #AFCU20Qualifiers

#ХОЖЛЫН_ТӨЛӨӨ_БАГАА_ДЭМЖЬЕ


Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-09-19 09:24:30

Сэтгэгдэл бичих