Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
АНУ-д хүнсний барааны үнэ өнгөрсөн жилээс 13.5 хувиар нэмэгджээ

АНУ-д хүнсний барааны үнэ өнгөрсөн жилээс 13.5 хувиар нэмэгджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-09-16 10:00:15
АНУ-д 2021 оноос хойш хүнс барааны үнэ 13.5 хувиар нэмэгдсэн нь тус улсын түүхэнд 1979 оноос хойш байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Зарим бүтээгдэхүүн "ер бусын" үнэтэй болсон бөгөөд өндөгний үнэ 39.8 хувь, гурил 23.3 хувь, сүүний үнэ 17 хувь, тахианы махны үнэ 16.6 хувиар нэмэгджээ. Мөн энгийн талхны үнэ 16.2 хувиар нэмэгдсэн аж. 

Өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар 13.5 хувиар өссөн бол ресторануудын хоолны үнэ 8 хувиар өссөн байна. Холбооны нөөцийн сан инфляцыг намжаахын тулд бодлогын хүүгээ өсгөж байгаа ч хүнсний үнэ бараг хяналтаас гарсан тухай тус улсын Төв банк мэдэгдэв. Барааны  үнэ нэмэгдэхэд коронавирусийн цар тахлын үеийн хямрал, Украйны дайн, байгалийн гамшиг, ган гачиг зэрэг голлон нөлөөлсөн гэжээ. Хүмүүс гол шаардлагатай бүтээгдэхүүнээ худалдан аваад жүүс, амттан, жигнэмэг зэргээс татгалзах болсноор эдгээр барааны эрэлт 11 хувиар буурчээ. 

Харин эсрэгээрээ жимсний үнэ буурч, алим өнгөрсөн жилээс 2.3 хувь, жүржийн үнэ 1.6 хувиар буурчээ.

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-09-16 10:00:15

Сэтгэгдэл бичих