Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Судалгаагаар батлагдсан: Өвлийн улиралд тогтмол өндөг идэх нь Д аминдэмийн түвшнийг нэмэгдүүлдэг

Судалгаагаар батлагдсан: Өвлийн улиралд тогтмол өндөг идэх нь Д аминдэмийн түвшнийг нэмэгдүүлдэг

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-09-13 11:40:02
Витамин Д гэдэг нь бие махбод дахь кальцийн солилцоог зохицуулж, ясны бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангахаас гадна дархлааны системд нөлөөлж байдаг хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэмүүдийн нэг. Харвардын их сургуулийн судлаачдын 2016 онд хийсэн судалгаагаар Монгол оронд газар зүйн байрлалын улмаас нарны хэт ягаан туяа шууд газар дээр бус ташуу байдлаар тусдаг учир нарнаас арьсанд нийлэгжих ёстой витамин Д маш хангалтгүй байдаг гэж үзсэн байдаг. Ялангуяа өвлийн улирал буюу 11-ээс гурван сарын хооронд нарны тусгал хэт бага учир заавал нэмэлт бүтээгдэхүүн болон хоол хүнсээр дамжуулан витамин Д-г хангалттай авах шаардлага үүсдэг. Учир нь энэхүү витамин хүний биед дутагдсанаар бага насны хүүхэд рахит, насанд хүрсэн хүмүүс ясны сийрэгжилт болох эрсдэл түгээмэл ажиглагддаг. 
Судалгаагаар батлагдсан: Өвлийн улиралд тогтмол өндөг идэх нь Д аминдэмийн түвшнийг нэмэгдүүлдэг (фото 1)
Тэгвэл энэ оны долоодугаар сард хэвлэгдсэн шинэ судалгаагаар өвлийн улиралд өдөр бүр нэг ширхэг өндгийг гурван сарын турш идсэн хүмүүсийн Д аминдэмийн түвшин огт бууралгүй, тогтвортой түвшинд байж чаджээ. Австрали улсад хийгдсэн энэхүү судалгаанд 25-аас 40 насны 51 хүн хамрагдсан ба тэднийг гурван өөр бүлэгт хуваасан байна. Өдөрт нэг буюу долоо хоногт долоон ширхэг өндөг идэж байсан бүлэг хүмүүст хангалттай үр дүн гарсан бол долоо хоногт 12 ширхэг буюу арай илүү тооны өндөг идэж байсан хүмүүст онцын нэмэлт ач тус гараагүй гэнэ.
Витамин Д нь бүх насны хүмүүсийн дархлааны системд нөлөөлж, ханиад томуу тусах эрсдэлийг бууруулдаг нь ч өөр олон судалгаагаар батлагдаж байсан. Тийм учраас жилийн дөрвөн улиралд ханиад томууны өвчлөл маш түгээмэл байдаг манай оронд энэ талын мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээг хэвшүүлэх нь маш чухал. Олон улсад 12 сар хүртэлх хүүхэд 400 IU (олон улсын нэгж), нэгээс 70 хүртэлх насны хүн 600 IU, 70 аас дээш насны хүн 800 IU витамин Д нэг өдөрт хэрэглэхийг зөвлөдөг. Гэвч энэхүү тоонд газар зүйн байршил болон мэргэжлийн эмчийн үзлэгээс хамаарч өөрчлөлт орох бүрэн боломжтой. Витамин Д нь нарны хэт ягаан туяа, загас, мөөг, өндөг, сүү, буудай зэрэгт их хэмжээгээр агуулагддаг учраас өглөөний наранд биеэ сайтар гаргах, амин дэмээр баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй юм.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-09-13 11:40:02

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ZAP
2022-09-16 04:02:45 - 172.104.28.114