Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-09-13 10:09:00
 Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Узбекстан улсын Самаркан хотод энэ сарын 15-16-ны өдрүүдэд болно.    Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцох аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатараас тодруулахад "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцоно. Энэ үеэр БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа нүүрсний экспортын асуудлыг хөндөнө" гэсэн юм.   Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч гишүүний статус хүртсэн хоёрдахь улс нь Монгол юм. Манай улс 2004 оноос хойш тус хуралд ажиглагчийн байр сууринаас оролцож байна. 
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-09-13 10:09:00

Сэтгэгдэл бичих