Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хий хоолойг Монголын нутгаар дамжуулж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцжээ

ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хий хоолойг Монголын нутгаар дамжуулж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцжээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-09-08 12:56:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин /2022.09.07/-тэй уулзсан байна. 

Энэ үеэр В.Путин, “ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэсэн” байна. Иймд байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцсан талаар Засгийн газрын олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-09-08 12:56:00

Сэтгэгдэл бичих