Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
iPhone 14 шинэ цувралыг танилцууллаа

iPhone 14 шинэ цувралыг танилцууллаа

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-09-08 10:51:55

Apple компани шинэ загваруудаа танилцууллаа. Энэ удаад mini загвараас татгалзаж iPhone14 Plus төрлийг нэмжээ. Үндсэн загварууд хэмжээний хувьд өмнөх хувилбартай адилхан ч бүгд зургаан цөмийн A15 чипээр тоноглогджээ. Өнгөний хувьд хар, цагаан, цэнхэр, үзмэн ягаан, улаан өнгийг санал болгож буй. Түргэн тусламжийн дугаарт автоматаар залгадаг тусгай мэдрэгч, сүлжээгүй газраас хиймэл дагуулаар дамжуулан тусламж дуудах үйлчилгээ нэмэгдсэн шинэ загварууд SIM карт хийх үүргүй болсоноороо онцлог. 

Шинэ загваруудад есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авч, есдүгээр сарын 16-нд худалдаалагдаж эхлэх юм. Гар утаснаас гадна тус компани Apple Watch Series 8, Apple Watch SE, Apple Watch Ultra ухаалаг цагнуудаа танилцууллаа. Мөн iOS 16 шинэ үйлдлийн системээ есдүгээр сарын 12-ноос идэвхжүүлнэ.

iPhone 14 шинэ цувралыг танилцууллааiPhone 14 шинэ цувралыг танилцууллаа


Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-09-08 10:51:55

Сэтгэгдэл бичих