Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн зарим хэсгээр бага зэргийн бороо орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн зарим хэсгээр бага зэргийн бороо орно

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-09-07 11:02:50

Цаг уурын газраас ирүүлсэн мэдээллээр есдүгээр сарын 5-12 өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч тогтуун байна. Зарим нутгаар бага зэргийн бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална. 

Өнөөдөр /2022.09.07/ зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-09-07 11:02:50

Сэтгэгдэл бичих