Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
МУГТ М.Уранцэцэг IX сарын 10-нд анхны тулаанаа хийнэ

МУГТ М.Уранцэцэг IX сарын 10-нд анхны тулаанаа хийнэ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-09-05 10:22:44
Жүдо бөхийн төрлөөр олимпын наадмаас хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальт, олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн Гиннесийн амжилтын эзэн, МУГТ, Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг өнгөрсөн нэгдүгээр сард зодог тайлж, цаашид UFC холбоонд тулалдах болсноо зарласан билээ.   Улмаар гуравдугаар сарын сүүлчээр UFC-ийн олон аваргуудыг төрүүлсэн JacksonWink MMA багийн шилдгүүдтэй хамт бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн.   Түүний анхны тулааны тов гарч, IX сарын 10-нд "Fury fighting championship" холбооны 48 кг хүртэлх жингийн аварга, АНУ-ын тамирчин Амбер Терреллтэй тулалдахаар болжээ. Ялсан нь PFC холбооны 48-52 кг-ын жингийн сонирхогчийн аваргын бүсийг авах болно. Тус тулаан АНУ-ын Арканзас мужид зохион байгуулагдах ажээ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-09-05 10:22:44

Сэтгэгдэл бичих