Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Tөрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно

Tөрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-09-02 14:20:45

Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа Ерөнхий сайдын захирамжийг гардан авчээ. 

Тэрбээр өнөөдөр Ховд хотыг зорьж байгаа аж. 

Засаг дарга Э.Болормаа: 

"Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдлоо. Захирамжаа гардан авч, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Ховд хот руу нисэх гэж байна.

Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд  аймгийн анхны эмэгтэй Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна.

Тийм ч учраас Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно. 

Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол Улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе. 

Мөн өнөөдрөөс эхэлж энэхүү хуудсаараа дамжуулан орон нутгийн аж амьдрал, бодлого, шийдвэрээ цаг алдалгүй хүргэхийг эрмэлзэх болно оо. Та бүхэн тусалж, дэмжээрэй.

Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.

Ховд аймгийн Засаг дарга
Энхбатын Болормаа" гэжээ.


Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-09-02 14:20:45

Сэтгэгдэл бичих