Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
С.Циципас 20 сая доллараас илүү шагнал хүртэгсдийн жагсаалтад багтав

С.Циципас 20 сая доллараас илүү шагнал хүртэгсдийн жагсаалтад багтав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-25 11:10:00
          Дэлхийн тав дахь теннисчин, 24 настай грек залуу Стефанос Цицинас замналынхаа туршид 20 сая доллараас илүү шагнал хүртэгсдийн жагсаалтад орлоо. 27 теннисчин уг үзүүлэлтэд хүрээд буйн 15 нь өдгөө тамирчныхаа замналыг үргэлжлүүлж байгаа аж. Грек залуу энэ улиралд 4,3 сая долларын орлого олоод байгаагийн 530 мянгыг нь АНУ-ын Цинциннати хотод болсон "Мастерс" тэмцээний шигшээ тоглолтод Хорватын Борна Чоричид 6:7 (0:7), 2:6-гаар хожигдохдоо халаасалжээ.   
         Эрэгтэй теннисчдийг орлогоороо "Их дуулга-ын 21 түрүүт, Сербийн Новак Жокович тэргүүлж байгаа бөгөөд орлого нь 159 сая доллар. Удаад нь Испанийн Радаль Надаль 131 сая, Швейцарийн Рожер Федерер 130,5 сая доллараар орж байна.                     Дашрамд дурдахад 20 сая "ногоон"-оос дээш орлого олсон 27 теннисчин байгаагийн хоёр нь орос. Тэд бол Даниил Медведев, Евгений Кафельников нар.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-25 11:10:00

Сэтгэгдэл бичих