Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Их Британийн эдийн засаг сүүлийн 300 жилд тохиолдож байгаагүйгээр унажээ

Их Британийн эдийн засаг сүүлийн 300 жилд тохиолдож байгаагүйгээр унажээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-08-23 16:07:52
  "Их Британийн эдийн засаг 2020 онд цар тахлын улмаас сүүлийн гурван зуунд тохиолдож байгаагүйгээр буюу 11 хувиар буурлаа" гэж Үндэсний статистикийн газрын шинэчилсэн мэдээллээс Bloomberg эшлэн мэдээллээ. Өмнөх үзүүлэлтүүд нь 9,3 хувь байсан ч COVID-19-ийн нөлөөгөөр зохицуулжээ. Инфляцийн өндөр түвшин хамгийн сүүлд 1709 онд бүртгэгдсэн нь 13,4 хувьд хүрсэн аж.                      
           Их Британийн эдийн засгийн уналт 2020 оны хоёрдугаар улиралд эхний ба хамгийн хүчтэй түгжрэл дунд 21 хувь байсан гэж тэмдэглэсэн байна. Урьд нь энэ үзүүлэлтийг 19,4 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан юм. Үндэсний статистикийн газраас "Хямралын үеийн аж ахуйн нэгжүүдийн зардлын талаар илүү нарийвчилсан мэдээлэл байгаатай холбоотойгоор эдийн засгийн уналтын талаарх тоон үзүүлэлтийг эргэж харах боломжтой болсон" гэж мэдээлсэн бол наймдугаар сарын 22-нд Citi "2023 оны нэгдүгээр сар гэхэд хийн үнэ үргэлжлэн өссөнөөс болж Их Британид инфляцийн түвшин 18,6 хувьд хүрнэ. Энэ нь сүүлийн хагас зуунд болж байгаагүй өндөр үзүүлэлт юм" хэмээн дурдав. Эл үзүүлэлт нь 1979 онд тус улсад хэрэглээний үнийн индекс 17,8 хувьд хүрсэн ОПЕК-ийн газрын тосны хоёр дахь хямралын дараах инфляцийн оргил үетэй харьцуулахад өндөр байх нь. Цахилгааны жижиглэнгийн үнэ нэгдүгээр сард 2,5 дахин нэмэгдэж, 4,567 фунт стерлинг, дөрөвдүгээр сард бараг гурав дахин өсөж, 5,816 фунт стерлинг болно гэж таамаглаж буй. Өнөө  жил Их Британид нэг өрхийн цахилгаан эрчим хүчний зардалд дунджаар 1,971 фунт стерлинг зарцуулж байгаа юм.
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-08-23 16:07:52

Сэтгэгдэл бичих