Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Тайванийн эсрэг авч буй БНХАУ-ын арга хэмжээ Төрийн департаментыг зовоож байна

Тайванийн эсрэг авч буй БНХАУ-ын арга хэмжээ Төрийн департаментыг зовоож байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-18 11:20:50
                            "Бээжингийн өнөөгийн алхмууд Тайванийн эргэн тойрон дахь нөхцөл байдлын статус-квог алдуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна" хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мэдэгдлээ. "Би хэдхэн секундын өмнө дурдсан үйлдлүүд нь нэмэлт эрсдэл дагуулахаас гадна Тайванийн энх тайван, тогтвортой байдлын үндэс суурь болох статус-кво-г сүйтгэж байгаа юм. Одоогоор бидний харж буй зүйл бол эдгээр хүчин чармайлтыг эрчимжүүлэх эхлэлийн үе шат юм шиг байна" хэмээн тэр, Тайбэйн талаар өгүүлжээ. Түүнийхээр өдгөө цэргийн тактикийн цар хүрээ урьд нь байгаагүй хэмжээнд хүртэл нэмэгдэж, эх газрын Хятад улс, Тайванийн эсрэг эдийн засгийн шахалтын тактик хэрэглэх нь нэмэгдсээр байгаа аж. "Бээжин иймэрхүү тактикийг ойрын үед, ойрын долоо хоногт үргэлжлүүлэн ашиглана гэдэгт бид найдаж байна" гэж Н.Прайс нэмж хэлсэн байна.           
    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 16-нд "АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсан нь "хувь хүний хариуцлагагүй улс төрчийн айлчлал биш харин бусад орны бүрэн эрхт байдлыг үл хүндэтгэж буй увайгүй жагсаал" гэж мэдэгдсэн юм. Түүний хэлсэнчлэн энэхүү айлчлал нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох зорилготой АНУ-ын стратегийн нэг хэсэг гэнэ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-18 11:20:50

Сэтгэгдэл бичих