Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Д.Трамп твиттер хуудсандаа тагнуулын нууц дэлгэжээ

Д.Трамп твиттер хуудсандаа тагнуулын нууц дэлгэжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-17 12:28:25
      АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампыг нууц материалтай хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр шийтгэж магадгүй нь. Энэ талаар NBC News мэдээллээ. "Доналд Трамп 2019 онд Иран руу хөөргөсөн пуужингийн бүтэлгүйтсэн зургийг хиймэл дагуулаас авсныг нийтэлснээрээ АНУ-ын дайснуудад улсынхаа техникийн тагнуул хийх чадамжийн талаар тодорхой ойлголт өгсөн" хэмээн АНУ-ын тагнуулын албаны ахмад ажилтан мэдэгджээ. Мөн "Тэр, ямар нэг зүйл нууцалж, бидний юу хамгаалж байгааг ойлгох гэж цаг зав гаргаагүй" гэж шүүмжилсэн аж.                
 Тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон экс ерөнхийлөгчийг энэ зургийг нийтлэхийг эсэргүүцэж байсан гэнэ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-17 12:28:25

Сэтгэгдэл бичих