Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Т.Эрдоган, Ж.Байден нар есдүгээр сард уулзаж магадгүй

Т.Эрдоган, Ж.Байден нар есдүгээр сард уулзаж магадгүй

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-15 11:23:00
  "Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, Цагаан ордны тэргүүн Жо Байден нар есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж магадгүй" гэж ''Sabah" сонин эх сурвалжаас эш татан мэдээлэв. "Турк улс АНУ-аас F-16 онгоц худалдаж авах тухай хэлэлцээр нэлээдгүй хугацаанд үргэлжилж байна. Ирэх сард Нью-Йоркт болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Т.Эрдоган, Ж.Байден нар энэ асуудлын хэлэлцэнэ" хэмээн тус сонинд бичжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Турк улс АНУ-аас F-16 сөнөөгч онгоц худалдан авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг, Пентагоноос Конгресст уг асуудлыг өргөн мэдүүлэхийг шаардсан аж.      
    "Хэрэв энэ аргыг хэрэглэвэл Конгресс тодорхой хугацаанд асуудлыг шийдвэрлэх ёстой. Учир нь Туркт F-16 сөнөөгч онгоц худалдах Конгрессын зөвшөөрөл авах ёстой" гэж "Sabah" сонинд онцолжээ.    
  Турк улс АНУ-аас 40 F-16 сөнөөгч онгоц худалдан авч, үйлчилгээнд буй 80 онгоцоо шинэчлэх бодолтой байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "F-16 сөнөөгч онгоцыг Туркт  худалдахыг Конгресс зөвшөөрнө гэдэгт найдаж байна" хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-15 11:23:00

Сэтгэгдэл бичих