Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 02, Ням
Эмэгтэй шатарчид 15-д орсон нь түүхэн амжилт

Эмэгтэй шатарчид 15-д орсон нь түүхэн амжилт

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-08-11 08:49:25
              Энэтхэгийн Ченнай хотод шатрын дэлхийн 44-р олимпиад болов. Манай эмэгтэй баг 15-рт оржээ. Тус олимпиадад 160 орны 162 эмэгтэй баг өрсөлдсөн аж. Хувийн дүнгээр ДШХ-ны дэд мастер Б.Мөнгөнзул дөрөвдүгээр ширээндээ түрүүлж, алтан медалийн эзэн болсон бол ОУМ Т.Мөнхзул гуравдугаар ширээнд зургаа, ИМ А.Энхтуул нэгдүгээр ширээнд 19-рт орсон байна. Т.Мөнхзул ИМ, Б.Мөнгөнзул ДШХМ цолны болзол хангасан байна.                
       Харин эрэгтэй баг 187 орны 188 багаас 35-р байрт оров. Хувийн дүнгээр гуравдугаар ширээнд суусан ИМ Б.Гүндаваа 16-рт бичигдлээ.                  
             ДШХМ Б.Мөнгөнзул олимпиадад ширээндээ түрүүлсэн гурав дахь монгол шатарчин болсон юм. Түүнээс өмнө Л.Мягмарсүрэн 1960 онд дөрөвдүгээр ширээнд, Т.Үйтүмэн 1964 онд хоёрдугаар ширээнд түрүүлж байлаа.

No description available.

No description available.

No description available.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-08-11 08:49:25

Сэтгэгдэл бичих