Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж байна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-08-08 08:40:02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирлээ.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Чингис хаан" олон улсын нисэх буудалд угтаж авлаа.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 7-8-нд Монгол Улсад албан ёсоор айлчлах бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. Энэхүү айлчлалаар хоёр тал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцоно.



Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-08-08 08:40:02

Сэтгэгдэл бичих