Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Б.Ганхайч түрүүлж, Азийн аваргын иж бүрэн медальтай боллоо

Б.Ганхайч түрүүлж, Азийн аваргын иж бүрэн медальтай боллоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-06 15:32:03
             Казахстаны нийслэл Нурсултанд жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр зодоглосон манай бөхчүүдээс хоёр бүсгүй медаль хүртсэн бол гол найдвар, олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт ердөө 20-хон секундэд ялагдах нь тэр.       
     Эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон ОУХМ, 27 настай Б.Ганхайч "Жакарта-2018" Азийн наадам, "Хонконг-2017"  тивийн аварга, Японы Н.Набекураг нэмэлт цагийн 2 минут 38дахь секундэд вазаригаар ялж түрүүлэв. Өрсөлдөгч нь түүнээс хоёр дүү аж. Ийнхүү Б.Ганхайч тивийн аваргын медалийн иж бүрэн цуглуулгатай болжээ. Тэрээр тивийн аваргын тэмцээнээс 2017 онд хүрэл, 2019 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Бас эмэгтэйчүүдийн 70 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Энхчимэг хүрэл медалийн болзол хангав.  
  Ийнхүү хоёр алт, гурван хүрэлтэй болсон монголчууд багийн дүнгээр хоёрт яваа бол таван алт, гурван мөнгөтэй Япон тэргүүлж, Узбекистан, Казахстан, БНСУ эхний тавд бичигдэж буй.               
Тэмцээнд оролцож байгаа 17 орны 10 нь медаль аваад байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-06 15:32:03

Сэтгэгдэл бичих