Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Ё.Басхүү Азийн аварга болов

Ё.Басхүү Азийн аварга болов

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-05 15:37:00
                     Казахстаны нийслэл Нурсултанд жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Уг тэмцээнд 17 орны 97 эрэгтэй, 71 эмэгтэй, нийт 168 бөх зодоглож буй. Эрэгтэйчүүдийн 66 кг-д 15 бөх зодоглож, дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ.Ё.Басхүү аваргын төлөөх барилдаанд 20 настай япон залуу Р.Танакаг цэвэр ялав. Манай бөх вазари алдаж, хоёр торгуулаад байсан юм. Тэрээр эл жинд тивийн аваргын тэмцээнд түрүүлсэн дөрөв дэх монгол жүдоч болсон ба хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2005, гавьяат тамирчин  Д.Төмөрхүлэг 2013, ОУХМ Д.Алтансүх 2016 онд аваргалжээ. Мөн "Афин-2004" олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар 2007, 2008, 2011 онд үзүүрлэсэн аж.              
         Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртэв.                 
       Одоогоор 17 улсын долоо нь ямар нэг медаль аваад буй. Багийн дүнгээр гурван алт, хоёр мөнгөн медальтай японууд тэргүүлж, тус бүр нэг алт, хоёр хүрэлтэй Монгол, Узбекистаны баг удаалж байна. Гэхдээ шагналт тавдугаар байр дөрөв, долдугаар байр нэгтэй манайхан хоёрдугаарт бичигджээ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-05 15:37:00

Сэтгэгдэл бичих