Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Б.Орхонбаяр арсланд Land Cruiser 300 автомашин, суурь хонь, 3-4 өрөө хоёр байр бэлэглэв

Б.Орхонбаяр арсланд Land Cruiser 300 автомашин, суурь хонь, 3-4 өрөө хоёр байр бэлэглэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-05 19:24:46

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Монгол Улсын арслан “Алдар” спорт хороо, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх наадмыг өнөөдөр (2022.08.05) Сэлэнгэ нутгийнхан аймгийн төвдөө ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Сэлэнгэ аймгийн 17 сумынхан бүгд нэгдэж, шинэ залуу арслангийнхаа цолыг Toyota Land Cruiser 300 маркийн автомашин, сум бүрээс цуглуулсан нэг суурь буюу 500 толгой хониор мялаалаа.

Түүнчлэн Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат  “Өсөх зоос” компаниасаа “Саруул шилтгээн” хотхонд 3 өрөө байр бэлэглэсэн бол мөн Сэлэнгэ нутгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор арслан Б.Орхонбаярын амжилтыг 4 өрөө байраар мялаалаа.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-05 19:24:46

Сэтгэгдэл бичих