Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Эмэгтэй үгүйсгэсэн ч зараа өөрөө тавьсан нь тогтоогджээ

Эмэгтэй үгүйсгэсэн ч зараа өөрөө тавьсан нь тогтоогджээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-05 15:21:00

"Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна" гэсэн зарыг "Улаанбаатар хотын хамгийн том зарын нэгдсэн групп" цахим хуудаст өчигдөр/2022.08.05/ байршуулсан. Тус зарын эзэнтэй холбогдоход “Өглөө гар утсаа хулгайд алдсан. Миний утас кодгүй. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар ч хүрээгүй. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Цагдаад гомдол гаргана” гэх хариултыг өгсөн юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас шалгаад тус зарыг тухайн эмэгтэй өөрөө тавьсан нь тогтоогджээ.

Тодруулбал, шалгалтаар Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, 22 настай, эмэгтэй С нь өөрийн нөхөр, 26 настай Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухай постыг нийтэлсэн байна.

Хүүхэд 28 хоногтой бөгөөд нөхцөл байдлыг харгалзаж эх, хүүхдийг Түр хамгаалах байранд авчээ. Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-05 15:21:00

Сэтгэгдэл бичих