Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
Их Британид олон сая тахиа суулгалт өвчнөөр үхжээ

Их Британид олон сая тахиа суулгалт өвчнөөр үхжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-05 12:42:16
                Их Британид хэт халсны улмаас олон сая тахиа үхсэн байна. Агааржуулалт муу амбааруудад агаарын температур 45 хэм хүрэв. Гэрчүүдийн ярьснаар шувууд халуунаас болсон суулгалт өвчний улмаас сангас нь их хэмжээгээр ялгарсан тул амьсгаадан, далавчаа дэлгэж байсан гэнэ.       
    Шувууны аж ахуй эрхлэгчид эрх баригчдын зөвлөгөөг үл харгалзан, шувуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд хүчин чармайлт гаргах дургүй байгааг мэргэжилтнүүд онцолсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр зарим ферм "тахиануудаа халуунд үхүүлэхээр орхиж", агааржуулалт сайжруулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө оруулахын оронд зардлыг нь "бичиж орхисон байна".              
        Их Британийн Шувууны аж ахуйн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ричард Гриффитс "Харамсалтай нь хэт халууны улмаас тахиа их хэмжээгээр үхэж байна. Бид тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих арга хэмжээ авч буй. Бусад салбарын нэгэн адил бид шувууны аж ахуй эрхлэгчдийг бүгдийг нь урт удаан хугацаагаар цаг агаарын эрс тэс нөхцөл байдлыг даван туулахын тулд арга хэмжээ авахыг уриалж байна" хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-08-05 12:42:16

Сэтгэгдэл бичих