Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээг зохион байгуулна

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээг зохион байгуулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-05 11:12:24

 Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм.

САЛБАР ХУРАЛДААНУУДЫГ:
  • “Монголын түүх, угсаатны судлал”,
  • “Монгол хэл, уран зохиол судлал”,
  • “Монголчуудын соёлын ертөнц”,
  • “Монголчууд ба гадаад ертөнц”,
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.

Цогц арга хэмжээнд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 06-ны өдөр Төрийн ордонд болно.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-05 11:12:24

Сэтгэгдэл бичих