Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
"Чингис хаан" музейг есдүгээр сарын 20-нд нээнэ

"Чингис хаан" музейг есдүгээр сарын 20-нд нээнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-05 10:57:30
 "Чингис хаан" музейн барилгыг богино хугацаанд барьж, өнгөрсөн онд хүлээлгэн өгсөн. Улмаар энэ оны эхэнд нээхээр төлөвлөөд байлаа. Гэвч цар тахлын улмаас зарим худалдан авалтууд нь саатаж, ашиглалтад орох хугацаа нь хойшилсон юм. Хамгийн сүүлд наадмаар нээнэ хэмээн төлөвлөөд байв. Харин одоо ирэх есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөжээ.  Тус музейн захирал академич, доктор, профессор С.Чулуун музейнхээ онцлогийг танилцуулахдаа "Энэ бол Чингис хааны музей биш, түүний нэрээр нэрлэгдсэн үндэсний хэмжээний музей. Өөрөөр хэлбэл, монголын хаад, язгууртнуудын төрт улсын музей гэж ойлгож болно. 
Гэхдээ Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан Чингис хаан, түүний угсааны хаадын дурсгал музейн гол цөм нь болно. Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн гэнэт гарч ирсэн зүйл биш. Түүнээс өмнө мянган жилийн тэртээх төрт ёсны түүх буюу анхны төрт улс Хүннү гүрнээс эхлээд хаад, язгууртнуудын дурсгал үүнд хамаарна. Тэр дундаа Чингис хааны алтан ургийнхны дурсгалыг харуулсан үзмэр зургаан заалны хоёрт нь байхаар төлөвлөсөн. Эцэст нь, 1911 онд үндэсний эрх чөлөөг зарлан тунхаглах үед гавьяа байгуулсан алтан ургийн хаад, язгууртнуудын дурсгал, үзмэрээр төгсөж байгаа юм. Ерөнхийдөө, Хүннүгийн үеэс 20 дугаар зууны эхэн үе хүртэлх Монголын хаад, язгууртнуудын түүхийг харуулсан музей гэж хэлж болно. Дурсгал бүр дээр QR код байх бөгөөд түүнийг нь гар утсаараа уншуулаад НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбарыг үзэх боломжтой.  "Чингис хаан" музей Үндэсний музейгээс долоо дахин том. Тус музей нь 2019 онд 800-900 гаруй сая төгрөгийн орлого олсон. Гэхдээ энэ нь "Чингис хаан" музей түүнээс долоо дахин илүү орлого олно гэсэн тооцоо биш. 
Логикоор бодоход, жилд нийт хүн амынхаа таван хувьд үзүүлбэл 150 мянган хүн. Тасалбарыг таван мянган төгрөгөөр бодоход л 700-800 сая төгрөг болно. Үүн дээр жуулчид ирнэ, музейн бусад ажил зэргээс 1-1.5 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн тооцоо бий. Ингээд цаашдаа 10 орчим жилийн дараа өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах хэмжээнд хүрнэ. Засгийн газраас гаргасан нэг сайн шийдвэр бол 2019 оноос эхэлж соёл урлагийн салбарынхан олсон орлогоо өөртөө зарцуулдаг болсон шүү дээ. 
Бид цаашдаа үзмэрээ баяжуулна, байраа тохижуулна, харьцангуй бага цалинтай байгаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ соёл урлагийн салбар мөнгө олохоос илүүтэй соён гэгээрлийг эрхэмлэх ёстой. Соён гэгээрэл бол мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Би "Чингис хаан" музейг 10-15 жилийн дараа жигдэрсэн сайхан музей болно гэж найдаж байгаа" гэсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-08-05 10:57:30

Сэтгэгдэл бичих