Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
Х.Нямбаатар: ЗГ-ын нэр хүндийг сэвтүүлэх захиалгат үйлдэл бүү гаргаач гэж Баабар нийтлэлчид хэлье

Х.Нямбаатар: ЗГ-ын нэр хүндийг сэвтүүлэх захиалгат үйлдэл бүү гаргаач гэж Баабар нийтлэлчид хэлье

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Өчигдөр

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид түүнээс зарим асуудлыг тодруулсан юм.




Б.Баабар: Үндсэн хуулийн бус аргаар ТӨРИЙН ЭРГЭЛТ хийж байна - Монголын Улс  Төр
Нийтлэлч Баабарын дээрх жиргээнд нүүрсний экспортын хэмжээ 50 хувиар буурсан гэжээ. Энэ үнэн үү?

Баабар нийтлэлч твиттер хуудсандаа “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ хэмжээг 50 хувиар бууруулсан” гэж жиргэснийг би харсан.
Баабар гуайд хаяглан хэлэхэд, Олон улсын хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлэх үйлдэл битгий гаргаач ээ. Засгийн газраас ямар нэг суртал ухуулгад чиглэсэн нэвтрүүлэг захиалж хийлгээгүй.

Баабар нийтлэлч Экспортын нүүрсний хэмжээ 50 хувиар буурсан гэх агуулга дурдсан. Та бүхэн Гаалийн ерөнхий газрын вэб сайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг эргэн хараарай.

2019 оны оргил үеийнхийг давсан хэмжээний нүүрсийг өнөөдөр экспортолж байна.
Наймдугаар сарын 3-ны өглөөний мэдээгээр Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл, Ханги Мандалын боомтоор өчигдөр 228 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэнгээр 80 орчим тээврийн хэрэгсэл нүүрс БНХАУ руу гарсан гэсэн мэдээ ирсэн. Бид өглөө бүхэн боомтуудыг мэдээг харж, холбогдох арга хэмжээг авч ажилладаг.

Олон улсын харилцаа тогтворгүй байгаа энэ үед бид нэг бодлого, зорилготой байх ёстой. Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар ажиллаж болохгүй байх гэдгийг хэлье гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр Өчигдөр

Сэтгэгдэл бичих