Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
АНУ А.Кабаевагийн эсрэг хориг тавив

АНУ А.Кабаевагийн эсрэг хориг тавив

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-08-03 14:57:00
        АНУ-ын эрх баригчид олимпын аварга Алина Кабаевагийн эсрэг хориг арга хэмжээ авчээ. Үүнтэй холбогдох жагсаалтыг тус улсын Сангийн яамны цахим хуудаст нийтэлсэн аж. Алдарт гимнастикчаас гадна "Фосагро" холдингийн тэргүүн Андрей Гурьев, "Еврохим", СУЭК-ийг үүсгэн байгуулагч Андрей Мельниченко, Магнитогорскийн төмөр, гангийн үйлдвэрийн эзэн Виктор Рашников, Мариуполь хотын захиргааны дарга Константин Иващенко, Херсон мужийн захиргааны дарга Владимир Сальдо нарыг мөн жагсаалтад хамруулсан байна.                  Жагсаалтын өмнөх шинэчилсэн хувилбарыг зургадугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн ба телевизийн хөтлөгч Тина Канделаки, Батлан ​​хамгаалахын сайд асан Анатолий Сердюков эхнэр, хүүхдүүдийн хамт гэхчлэн тавиад хүн, 110 гаруй байгууллага багтсан бол тавдугаар сарын 13-нд А.Кабаева Их Британийн хориг арга хэмжээний жагсаалтад багтсан юм. Мөн "хар" дэвтэрт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины эхнэр асан Людмила Очеретная болон түүний төрөл төрөгсөд болох үеэл Роман, Игорь, дүү нар болох Михаил Путин, Михаил Шеломов нар багтжээ.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-08-03 14:57:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн
Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр нь уран гулгалтын тамирчин Алина Загитова юм.
2022-08-04 10:22:32 - 64.119.23.39