Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Англи бүсгүйчүүд анх удаа Европын аварга болов

Англи бүсгүйчүүд анх удаа Европын аварга болов

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-02 17:18:00
                Хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн Англид өндөрлөлөө. Аваргын төлөө талбайн эзэд Германы багтай өрсөлдсөн ба тоглолт алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Тоглолтын 62 дахь минутад Английн довтлогч Э.Тун эхний гоолыг оруулсан бол 17 минутын дараа Германы хагас хамгаалагч Л.Магулль тоог тэнцүүлсэн аж. Үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, цаг сунгахад 110 дахь минутад Английн довтлогч К.Келли хожлын гоол оруулсан юм. Ийнхүү Английн шигшээ баг тивийнхээ аваргаар анх удаа тодорсон ба тэд өмнө нь хоёронтаа үзүүрлэхдээ 1984 онд Шведэд, 2009 онд Германд хожигдож байв. Харин тивдээ найм түрүүлсэн герман бүсгүйчүүд анх удаа мөнгөн медаль хүртсэн нь энэ.   Англичууд Европын аварга болсноороо 65,5 мянган евро хүртэв. 
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-02 17:18:00

Сэтгэгдэл бичих