Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 05, Даваа
Монголын шатарчид Дэлхийн шатрын 44-р олимпийг шуугиулж байна

Монголын шатарчид Дэлхийн шатрын 44-р олимпийг шуугиулж байна

Эх сурвалж: Bataar.mn Спорт Уржигдар

Монгол Улсын эмэгтэй шатарчид Дэлхийн шатрын 44-р олимпиадын III өрөгт чансааны 7-д эрэмбэлэгдсэн АНУ-ын багийг “3-1” харьцаатай хожиж шуугиан дэгдээсэн. Манай эмэгтэй шатарчид даваа гаригт дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдсэн Казахстаны багтай тоглож “2:2” харьцаатай тэнцсэн. Нэгдүгээр ширээнд их мастер А.Энхтуул, гуравдугаар ширээнд олон улсын мастер Т.Мөнхзул тэнцэж, хоёрдугаар ширээнд олон улсын мастер Б.Баярмаа ялагдсан ч дөрөвдүгээр ширээнд олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул ялалт байгуулсан юм. Ингэснээр Монголын эмэгтэй баг дэлхийн 162 орноос 28-р байрт бичигдэж эхэллээ. Тэмцээнийг Азербайжан, Польш, Украин, Франц, Гүрж, Румын болон эзэн орон болох Энэтхэгийн 1, 2-р багууд тэргүүлж байна.
Монголын эрэгтэй баг даваа гаригт дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдсэн Норвегийн багтай “2:2” харьцаатай тэнцэж мөн л том шуугиан дэгдээлээ. Нэгдүгээр ширээнд цагаанаар Дэлхийн шатрын таван удаагийн аварга, дэлхийн чансааг сүүлийн 10 жил тасралтгүй тэргүүлж буй их мастер Магнус Карлсен тоглосон. Түүнтэй Монгол Улсын аварга, их мастер Д.Батсүрэн хараар тоглож ялагдсан юм. Харин 2 болон 3-р ширээнд их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн нар тэнцэж, 4-р ширээнд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ хожсоноор, манай эрэгтэй баг дэлхийн аваргын багтай тэнцсэн юм. Монгол Улсын эрэгтэй шатарчид IV өргийн дараах байдлаар 2 хожиж, 2 тэнцэж, нийт 6 оноотой болж 188 багаас 45-д бичигдэж байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт Уржигдар

Сэтгэгдэл бичих