Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо

Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-01 16:49:40

 Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран долоодугаар сарын 28-31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь-Алдар, Завхан, Орхон-хангарьд, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх-Алдар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид оролцов. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлүүдээр таван багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. 

Эмэгтэй багийн төрөлд:

  1. Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/,
  2. Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/,
  3.  Төв аймгийн баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/.

Эрэгтэй багийн төрөлд:

  1. Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/,
  2. Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/,
  3. Өвөрхангай аймаг баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/.

Холимог багийн төрөлд:  

  1. Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/,
  2. Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/,
  3. Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

  1. Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ /Ж.Дагийжанчив/,
  2. Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ /Б.Урантунгалаг/,
  3. Өвөрхангай аймгийн тамирчин СМ /М.Гэгээн/.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

  1. Дундговь-Алдар багийн тамирчин СДМ /Б.Буянтүшиг/.
  2. Орхон-Хангарьд багийн тамирчин СМ /Ц.Цэнгүүн/.
  3. Чингэлтэй дүүргийн тамирчин СМ /Д.Өсөхбаяр/.

 Тэмцээний нийт дүнгээр:

  1. Орхон-Хангарьд баг,
  2. Чингэлтэй дүүргийн баг,
  3. Өвөрхангай аймгийн баг.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-08-01 16:49:40

Сэтгэгдэл бичих