Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Арьсаа хэрхэн цайруулах вэ?

Арьсаа хэрхэн цайруулах вэ?

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-08-01 11:08:41

Хөдөө нутгаар олон хоног аялж эсвэл зуслан дээрээ байсаар борлосон арьсаа хэрхэн цайруулж, “хэвийн төрхөндөө” орох талаар санаа зовж байна уу? Ердөө дөрвөн долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил, ажил эхлэх гэж байна. Тиймээс танд арьсаа цайруулах дараах зөвлөгөөг хүргэж байна.   


Витамин C агуулсан бүтээгдэхүүн  хэрэглэх 

Наранд түлэгдэж борлосон арьсыг цайруулах хамгийн үр дүнтэй арга бол витамин C  ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм. Гэрийн нөхцөлд арьсаа хурдан цайруулахыг хүсвэл лемон, тараг, жүрж, алое зэргийг ашиглан макс бэлтгэх боломжтой. 

Витамин С-гээр хамгийн баялаг жимс болох лемон хэрэглэх нь арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга юм.  Лемонд агуулагдах антиоксиад нь арьсыг түргэн цайруулж, нөхөн төлжүүлэх чухал нөлөө үзүүлдэг юм.  Арьсаа цайруулахын тулд Лемоны шүүсийг усанд найруулж уух,  дангаар нь  түрхэх, эвсэл бусад бүтээгдэхүүнүүдтэй холин маск тавих хэлбэрээр хэрэглэж болдог. 

Витамин C-ээр баялаг хоол хүнс хэрэглэх нь хүний биед ямар ач тустай вэ?


Тараг түрхэх

Өдөржин наранд явсны дараа арьс түлэгдэж, хорсох улаах шинж тэмдгүүд илэрсэн үед хольцгүй элгэн тараг түрхээд хорин минутын дараа цэвэр усаар угаана. Зарим үед тэр чигт нь унтаад өглөө нь бүлээн усаар угааж ч болдог. Энэ аргийг долоо хоног тасралтгүй хэрэглэвэл үр дүн нь мэдэгдэх болно.  Тарганд агуулагдах витамин C  нь арьсыг цайруулж, нөхөн төлжүүлдэг. 

Таны амьдралыг орхих жагсаалт: туранхай байхад юу ч боломжгүй. Чи шөнө тараг  ууж болно Самартай тараг шөнө ууж болно


Улаан лоолийн шүүс

Улаан лооль арьсыг цайруулж, чийгшүүлдэг. Мөн арьсыг өнгөлөг болгодог билээ. Тиймээс өдөрт нэг ширхэг улаан лооль идэж байх нь зүйтэй. Мөн улаан лоолийн шүүсийг тарагтай хольж, өнжөөд нэг удаа нүүрэндээ түрхэж байгаарай. Ингэвэл танд үр дүн нь тэр дорхноо мэдэгдэх юм. 

Улаан лоолийн шүүс онцгой ач тус | Peak News


Зөгийн бал 

Зөгийн бал арьсыг чийгшүүлэхээс гадна батганы сорви арилгадаг давуу талтай.  Цэвэр зөгийн балыг нүүрэндээ түрхэж, хэдэн минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Ингэснээр бохирдсон арьсыг цэвэрлэн, нүүрийг илүү цагаан, өнгөлөг болгодог. Үүнийг өдөрт нэг удаа давтахад болно. 

Зөгийн бал, нимбэгний шүүс, бага зэрэг хуурай сүү, бүйлсний тосыг хольж нүүрэндээ түрхээд, 10-15 минут байлгана. дараа нь хүйтэн усаар угааж арилгаарай. Үүнийг өнжөөд нэг удаа хийхэд болно. 

Бүтээгдэхүүн | Эмийн ургамал судлалын төв


Бүйлс, сүү 

Энэ аргыг ашиглан арьсаа цайруулж болдог. Та ердөө л бүйлсийг нунтаг болтол нь нухаад сүүнд хийж, өтгөн зуурмаг бэлдээрэй. Ингээд үүнийгээ нүүрэн дээрээ түрхэж, 15 минут болгоод угаах юм. Та өдөр болгон нүүрээ ийм аргаар цайруулж болох бөгөөд тус арганд химийн бүтээгдэхүүн ордоггүйгээрээ тун давуу талтай билээ. 

Бүйлс бол идэж болох төрөл зүйл юм. Бүйлс самар: энэ нь хэрхэн ургадаг,  хаанаас олж болох вэ. Бүйлс хэзээ тарих вэ


Төмсний шүүсээр нүүрээ арчих

Төмсний шүүс нүүрийг цайруулаад зогсохгүй, нүдэн доорх хөх толбо, хавдрыг үгүй хийдэг. Та төмсний шүүсийг шахаж авах хэрэгтэй. Ингээд үүнийгээ хөвөнд шингээн, нүүрээ арчина. Үүнийхээ дараа хаттал нь хүлээгээрэй. Харин бүрэн хатаж, хатуу болсных нь дараа нүүрээ савантай усаар угаахад болох юм. Дээрээс нь төмсний шүүс нь чийгшүүлэх ид шидтэй билээ. 

Төмс С, B, B6, PP, K зэрэг амин дэмээр баялаг ашигтай ногоо


 

Цайруулах энгийн маск болон цайруулж чийгшил өгөх маскны жорыг хүргэж байна. Та аль таалагдсанаа туршаад үзээрэй. 

Цайруулах энгийн маск: 

  • 1 өндөгний цагаан 

  • 2 ц/х нимбэгний шүүс 

  • ½ х/х зөгийн бал 

1. Өндөгний цагааныг аяганд ялгаж авна. 

2. Өндөгний цагаан дээрээ нимбэгний шүүсээ шахаж хийнэ. Нимбэг нь арьсыг гэрэлтүүлж цайруулахаас гадна батгыг хатааж агшаах үйлчилгээтэй байдаг. 

3. Сэрээгээр /эсвэл зориулалтын холигчоор/ өндөгний цагаан болон нимбэгний шүүсээ сайтар хутгана. 

4. Бэлтгэсэн зуурмаг дээрээ зөгийн балаасаа хийгээд дахин сайтар хутгана 

Ингээд бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ түрхэнэ. Харин энэ үед нүүр чинь цэвэрхэн буюу угаасан аль эсвэл нүүр цэвэрлэгчээр цэвэрлэсэн байх шаардлагатайг анхаарна уу. Бүсгүйчүүд маскаа түрхэхдээ үсээ боож, хүзүүгээ алчуураар орооход илүүдэхгүй, учир нь зуурмаг түрхсэний дараа дусалж бие хувцас бохирдох магадлалтай байдаг. Нэгэн жигд тараан түрхээд 10-15 минут байлгасны дараа бүлээн усаар угаагаад цэвэр алчуураар арчаарай. Нимбэгтэй маск нь арьсыг хуурайшуулах гээд байдаг учир маск тавьсны дараа цайруулах эсвэл чийгшүүлэх тос түрхэх нь илүү үр дүнтэй юм. 

Өндөгний цагаан шараар маск бэлтгэх арга – Өглөө.мн

Цайруулж чийгшил өгөх маск: 

  • 1 өндөгний шар 

  • 1 гадил (нухсан) 

  • 2 х/х оливын тос эсвэл наргил жимсний (коксны) тос 

1. Өндөгний шарыг цагаанаас нь ялган авна. 

2. Гадилаа сайтар нухаж өндөгний шартай хольж жижиг ширхэг байхгүй болтол нь сайтар хутгана. 

3. Зуурмаг дээрээ оливын тос эсвэл наргил жимсний (коксны) тосноосоо хийж мөн сайтар хутгана 

4. Нүүрээ цэвэрлэсний дараа бэлтгэсэн зуурмагаа түрхэх ба эхэнд зөвлөсөн маскны зааврыг дагаарай. 

Өндөгний цагаан зөгийн бал, нимбэгний маск. Зөгийн бал, нимбэг, үрчлээний  эсрэг хуурай арьсанд зориулсан уургийн маск. Зөгийн балтай нүүрний маск  хэрхэн хийх вэ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-08-01 11:08:41

Сэтгэгдэл бичих