Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
Ш.Абэг халдлагаас хамгаалах бүрэн боломж байжээ

Ш.Абэг халдлагаас хамгаалах бүрэн боломж байжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-07-30 12:22:19
     "Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг халдлагаас урьдчилан сэргийлэх боломж байсан" гэж Олон улсын бие хамгаалагчдын холбооны дэд тэргүүн, Японы хамгаалалтын CCTT компанийн захирал Хидето Осанай Diamond сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэв. Түүнийхээр 100 хувийн аюулгүй байдал, хамгаалалт гэж үгүй ба  экс ерөнхий сайдыг амархан хамгаалж болох байсан гэнэ. Талийгаачийн хамгаалагчдын үйлдлийн талаар янз бүрийн таамаг бий бөгөөд нэг хэсэг нь түүний эргэн тойронд хамгаалагчид нь хангалтгүй байсан гэж үздэг бол нөгөө хэсэг нь тэд Ш.Абэг анх буудсанаас хоцрогдсон үйлдэл үзүүлсэн хэмээн шүүмжилдэг аж. Х.Осанай "Эдгээр дүгнэлт буруу биш ч цаашид аюулгүй байдлын сургалт, урьдчилсан бэлтгэл зэрэгт анхаарах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, үр дагаврыг арилгах гэсэн үндсэн гурван үе шат байдаг ч Абэгийн халдлагын хувьд аль нь ч дуусаагүй" гэж өгүүлжээ.            
     Түүнчлэн тэрбээр зэвсэг мэт зүйл барьсан этгээд экс ерөнхий сайд руу ойртсоныг хамгаалагчид нь анзаараагүйг буруушаасан юм.    Ерөнхий сайд асан Шинзо Абэ халдлагын улмаас амиа алдсан нь энэ сарын 8-ны өглөө тодорхой болсон билээ. Халдлага Японы Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр болсон байна. Экс ерөнхий сайдыг хөнөөсөн этгээд усан цэрэг байсан агаад мөрдөн байцаагчдад "Абэгийн бодлогод сэтгэл дундуур байх болсон" гэж ярьжээ.
В Японии совершили покушение на бывшего премьер-министра Синдзо Абэ

Проглядели не киллера, а фанатика. 6 ошибок охраны экс-министра Синдзо Абэ  | Безопасность | Общество | Аргументы и Факты
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-07-30 12:22:19

Сэтгэгдэл бичих