Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
"Даншиг наадам-Хүрээ цам 2022" Хүй долоон худагт болно

"Даншиг наадам-Хүрээ цам 2022" Хүй долоон худагт болно

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-07-25 13:28:55

Даншиг наадам Хүрээ цам 2022 шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 6,7-нд Хүй долоон худагт зохион байгуулах тов гарчээ. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Гандантэгчинлэн хийдэд болж байв. Уламжлал ёсоор жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг тус наадмыг тухайн үед Батцагаан дуганд тэмдэглэж байсан бол энэ жил илүү өргөн хүрээнд хүй долоон худагт тэмдэглэх аж.

Хүрээ цамын хөтөлбөрт морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Хөтөлбөр, арга хэмжээнээс гадна жахар цамын хурлыг сүсэгтэн олонд хурах юм. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт болдог Хүрээ цамын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог төдийгүй цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.

Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой наадам. Тиймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж гэж үздэг байна.

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-07-25 13:28:55

Сэтгэгдэл бичих