Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
Eclipse бол ухаантай нохой

Eclipse бол ухаантай нохой

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-07-23 11:01:00
Энэ бол Eclipse гэдэг нэртэй нохой . Тэр өдөр бүр гэрээсээ ганцаараа гараад хотын төв орох автобусанд суугаад нохойн цэцэрлэгт хүрээлэнд очиж хэдэн цаг дасгал хийж тоглож найз нөхөдтэй болж өөрийгөө зугаалуулж байгаад гэртээ харихаар буцаж ирдэг ба тэр чиглэлийнхээ танил болсон жолооч бүхий автобусандаа суудаг бөгөөд тэр ч байтугай түүнд өөрийн гэсэн суудал байх ажээ... тэрээр эзнийхээ авч өгсөн автобусны тасалбарыг хүзүүвчдээ үргэлж нааж авч явдаг байна.
Түүний эзэн Жефф Янг нь автобус ирэх тоолонд хэтэрхий удаан бөгөөд нохойгоо хөтлөж салхилуулах бүү хэл тулж буй таягаа арай чамай даан ядан хөлөө зөөж явдаг тул тэвчээргүй Eclipse урагш гүйж очиж өөрөө автобусанд суув.... Автобусны жолооч түүнийг таньж нохойг нь цэцэрлэгт хүрээлэнгийн урдах зогсоолд буулгасан бөгөөд нилээд хэдэн цагыг дараа нь Жефф түүнийг гүйцэж иржээ.... Дахиад хэд хэдэн удаа түүнийг ийнхүү ганцаараа аялсны дараа Жефф түүнийг ганцаараа явуулахыг зөвшөөрч эхэлсэн бөгөөд тэр үргэлж хоёр цагийн дараа гэртээ эргэж ирдэг болсон байна ....
Тус чиглэлд явдаг Автобусны бүх жолооч нар түүнийг мэддэг бөгөөд тэд түүнийг инээмсэглэн мэндчилэн угтаж жолоочтой ойр байх суудалыг түүнд гарган өгсөн бөгөөд тус чиглэлд зорчидог байнгын зорчигчид түүнийг өдөр бүр харах дуртай бөгөөд түүний хажууд сууж явахыг хүсдэг байна.... Түүний энэ явдалыг нь замын цагдаа нар ихэнхи нь мэдэх бөгөөд тэр хэзээ ч дүрэм зөрчиж гарцгүй газраар явж байгаагүй тул замийн цагдаа нар ч түүнд "Хүндэт Иргэн" гэсэн пайз зүүж өгч байсан түүхтэй
Tataar Mongol ийн орчуулгаар Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-07-23 11:01:00

Сэтгэгдэл бичих