Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Н.Энхбаяр урваж МАН доторхи МАХН задарчээ

Н.Энхбаяр урваж МАН доторхи МАХН задарчээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-07-20 18:27:09
 Тухайн цаг үеийнхээ МАХН-ын лидерүүд болох Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Ж.Сүхбаатар нарыг Н.Энхбаяраас урвасан гэж Монголын ард түмэн ойлгосоор ирсэн. Тэгвэл тийм биш бололтой.
МАХН-ыг байгуулалцаж өөртөө нь хамт 10 жил тэмцэж ирсэн 40 мянга гаруй МАХН-ын гишүүдээсээ, итгэл үнэмшлээсээ, нөхөрлөлөөсөө Н.Энхбаяр урвасныг намын гишүүд нь наадмын өдрүүдээр хаа сайгүй ярьж, тэмцэхээ илэрхийлж яваа сурагтай. Энэ асуудлаар намынхаа Хяналтын хороонд хүртэл гомдол гаргасан тухай мэдээлэл чих дэлсэх болсон.
Хүү Э.Батшугараа УИХ-ын гишүүн болгох, туслах Б.Тулгыгаа намын нарийн бичгийн дарга болгох зэргээр өөрийгөө хүрээлсэн хэд гурван хүнийг албан тушаалд хүргэх зэргээр амин хувиа тэргүүнд тавьж мөн МАХН-аа тодорхой амин хувийн тохиролцоогоор үнэ хүргэн зарж өөрийн эрх ашгаа бодож журмын нөхдөө хөсөр хаяжээ. Нэр бүхий лидерүүд нь тухайн үед Н.Энхбаярын шунал, хувийн эрх ашгаа бодож ажлаа явуулдаг байснаас холдож явсан байх нь. Одоо Н.Энхбаярт өөрийн хүү Э.Батшугар, туслах Б.Тулга нараас өөр хүн бараг үлдээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр МАН дотор хөлгүй гаргүй болж, бүүр МАН-ын Бага хуралд ч бараг кнопгүй болжээ. Ийнхүү “авлигын загалмайлсан эцэг” өөрөө урвагч байсан нь цаг хугацааны эрхээр ил болж байна. МАН доторх МАХН-ынхан намаа зарсан авлигын загалмайлсан эцэг, хүү, туслах нараар цаашид удирдуулахгүй гэдэг дээр байр суурь нэгджээ.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-07-20 18:27:09

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

олон
бусад нь юм аваагүй юм байна жаахан юм шидэлдээ та нар
2022-07-21 14:28:36 - 202.55.188.44
худлаа
санаанаасаа зохиож бичих юи даа
2022-07-20 19:51:51 - 66.181.178.204