Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-07-18 08:38:00

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухай "Энэ наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Энэ үеэр яригдах гол асуудлуудад  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа. Ингэснээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ намраас эхлэх боломжтой болно. Энэ намар ажлыг нь эхлүүлж чадсанаар таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна" гэж хэлжээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-07-18 08:38:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зззз
Зээл авч болохгүй шүү
2022-07-18 18:55:10 - 150.129.143.156