Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 10, Лхагва
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, хугацааны сүүлд зарим нутгаар СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, хугацааны сүүлд зарим нутгаар СЭРҮҮСНЭ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-07-17 10:59:49
 Маргааш буюу энэ сарын 18-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  
 Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.   Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 
Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-07-17 10:59:49

Сэтгэгдэл бичих