Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 05, Даваа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-07-13 11:23:00

 Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж, Абэ Шинзо халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо агсны “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь нэр хүндийг өсгөн бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн төдийгүй Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсныг Монголын ард түмэн мөнхөд дурсах болно хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Монгол Улсын төр засаг, ард түмнийг төлөөлөн Абэ Шинзо агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийж, гэр бүл, төрөл төрөгсөд, нийт Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв.

Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзо энэ сарын 8-нд орон нутгийн цагаар 11:30 цаг орчимд Нара мужийн Нара хотод сонгуулийн компанит ажилд дэмжигчээр оролцож явахдаа халдлагад өртсөн юм. Гэмт этгээд түүний ар талаас арав гаруй метрийн зайнаас хоёр удаа буудсан байна.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-07-13 11:23:00

Сэтгэгдэл бичих