Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Ш.Абэ агсанг Хризантемийн дээд одонгоор шагнана

Ш.Абэ агсанг Хризантемийн дээд одонгоор шагнана

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-07-12 10:02:53
       "Буудуулж амиа алдсан Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг Японы төрийн дээд шагнал болох Хризантемийн дээд одонгоор шагнана" гэж Киодо агентлаг өчигдөр мэдээлэв. Даваа гарагт болсон тус улсын сайд нарын танхимын хуралдаанаас уг шийдвэрийг гаргажээ. Талийгаачийг гинжин хэлхээтэй Хризантемийн дээд одонгоор шагнах аж. Японд эл одонгийн энэ хувилбараар гадаадын төрийн тэргүүнүүдийг эс тооцвол зөвхөн нас барсны дараа л шагнадаг юм.           
     Энэ одонгийн хүлээн авах боломжтой хувилбар нь том тууз аж. Хризантемийн дээд одонгоор эзэн хаан хоёрдугаар Александр, хатан хаан хоёрдугаар Элизавета, Их Британийн хунтайж Чарльз, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган нарыг шагнаж байв.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-07-12 10:02:53

Сэтгэгдэл бичих