Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Их Британийн хоёр сайд огцров

Их Британийн хоёр сайд огцров

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-07-06 15:26:00
          Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой холбоотой хэд хэдэн дуулианы улмаас Сангийн сайд Риши Сунак, Эрүүл мэндийн сайд Сажид Жавид нар огцорлоо. Ёс зүйн шалтгаанаар засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах боломжгүйгээ дурдсан тэдний араас хэд хэдэн албан тушаалтан огцрохоо мэдэгджээ.               
               Өмнө нь ерөнхий сайд Б.Жонсон Их Британийн парламентын Доод танхим дахь эрх баригч Консерватив намын дэд зохион байгуулагчийн албан тушаалд Крис Пинчерийг томилсондоо уучлалт гуйсан юм. Өнгөрсөн долоо хоногт К.Пинчер согтуудаа төрийн байгууллагын хоёр ажилтан залууг дарамталсан нь тодорхой болсон ба үүнээс шалтгаалаад албан тушаалаа орхихоос аргагүйдсэн аж. Үүний зэрэгцээ Б.Жонсон 2017 онд К.Пинчерийг Их Британийн парламентад танхайрсан хэргээр мөрдөн байцаалтад яллагдагчаар татсаныг аль хэдийнэ мэдсэн нь тогтоогдсон байна.        
        Тус улсын Эрүүл мэнд, Сангийн сайдаар Консерватив намын гишүүн Стив Баркли, Надхим Захави нар томилогдсон бол түүний оронд Боловсролын сайдаар мөн намын гишүүн Мишель Доунлан ажиллах боллоо.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-07-06 15:26:00

Сэтгэгдэл бичих