Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан
Өнөөдрийн байдлаар 219,577 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаад байна.

Өнөөдрийн байдлаар 219,577 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаад байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-07-01 12:46:46

Эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр эрт илрүүлэг, оношилгооны тухай ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн эрт илрүүлэг шинжилгээ явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар 219,577 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Тэдний 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байв.

Эрт илрүүлгийн үзлэгээр 1,119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 3,335 иргэний өвчнийг оношилсон.

Мөн энэ явцад нийт 25,118 иргэнд зөвлөгөө өгч дараагийн товлолт үзлэгтээ хамрагдахыг хүсэж буцаасан бол 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан.

Түүнчлэн 29,374 иргэнийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага руу онош тодруулах шинжилгээ хийхээр илгээсэн" хэмээн хэлэв.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч "Эрт илрүүлэгтэй холбоотойгоор иргэд мэдэхгүй байсан өвчнөө оношлуулж, өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалсан тухай олон талархал эрүүл мэндийн салбарт ирж байгаа" гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-07-01 12:46:46

Сэтгэгдэл бичих