Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 19, Баасан

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-07-01 12:27:56

Сангийн сайд Б.Жавхлан "Кью-Эс-Си" компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Хөгжлийн Банкан дээрх чанаргүй зээл барагдуулах ажилд Засгийн газар ач холбогдол өгч, тодорхой үр дүн гарч байна. Цаашдаа бусад чанаргүй зээл болон хэвийн төлөгдөөд явж байгаа зээлүүдийн эргэн төлөгдөх хугацаа графикийг харвал 2022 болон 2023 оны эцэс гэхэд Хөгжлийн Банкны үйл ажиллагаа тогтворжиж хэвийн байдалдаа орох боломж бүрэн байна. Өнгөрсөн долоо хоногт авч хэрэгжүүлсэн чанаргүй зээлийг бууруулах арга хэмжээний үр дүнд Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэл Засгийн газартайгаа ижилхэн хэвээрээ үлдэж чадсан том амжилт” гэв.

Түүнчлэн сүүлийн үед манай улс дефолт зарлах уу гэх асуудал цахим орчинд яригдаж буй тухай тэрбээр нэмж хэлэхдээ “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд дефолт үүсэх нь гэх ташаа мэдээллийг санаатайгаар явуулж байна гэж харлаа. 

Сангийн яамны зүгээс хэд хоногийн өмнө Төрийн ордонд Монгол Улсын нийт өр болон Засгийн газрын өрийн талаарх мэдээллийг өгсөн. Ойрын хугацаанд тулчихсан байгаа өр төлбөр нь Хөгжлийн Банкан дээрх "Самурай" болон "Евро" бондын 800 сая ам.долларын асуудал бий. 

Гадаад зах зээл дээр Засгийн газрын гадаад өртэй холбоотой дефолт үүсэх нөхцөл огт байхгүй гэдгийг хэлье. Гаднын хөрөнгийн зах зээл дээр манай өрийн менежмент сайн явж байна. Тухайлбал, зээлжих зэрэглэл тогтоодог олон улсын байгууллагын манай улсад өгч буй дүгнэлт эерэг гарч байна. Нэг тэрбум ам.долларын зээлийн үлдэгдлийг өнгөрсөн онд бид хугацаанаас нь өмнө амжилттай зохицуулалт хийсэн байгаа” гэлээ.

Түүнчлэн наадмаас өмнө БНХАУ-аас их хэмжээний зээл авч өр тавих гэж байгаа гэдэг нь худал мэдээлэл. Жагсаалт хийж байгаа залууст хэлэхэд ямар нэгэн эрсдэл байхгүй. Бид та бүхнийг хүлээн авч уулзаад мэдээлэл өгөхөд нээлттэй болохыг хэллээ. 

Дефолт гэдэг нь бусадтай хийсэн зээлийн гэрээний дагуу төлөх учиртай зээлийн хүү, үндсэн өрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрэхийг хэлнэ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-07-01 12:27:56

Сэтгэгдэл бичих